Цэс / Сургалт, хөтөлбөр / Үйл явдал


2017 оны 7 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд Монгол улсад Алтай судлалын азийн олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг Монгол Судлалын Үндэсний Зөвлөл, Монгол Судлалын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Солонгосын Алтай Судлалын Нийгэмлиг, Монгол Улсын Их Сургуулийн МХХШТ, Монголын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн, Сөүлийн Их Сургуулийн Алтай судлалын хүрээлэн, МУБИС-ийн Монгол Судлалын Сургууль хамтран зохион байгуулав.

Хуралд 10 орны 50 гаруй судлаач эрдэмтэд хүрэлцэн ирж Алтай судлалын өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлагын талаарх сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.