Цэс / МУИС-МСХ-ийн тухай / Ажилтан нар


Дашдондогийн Баярсайхан


2009-2010 онд Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтанаар ажилласан. Одоо МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор. 1981 онд Армяны улсын их сургуулийг армян судлаач мэргэжлээр төгссөн. 2003 онд Английн Оксфордын их сургуульд "V-ХIII зууны армяны түүхэн сурвалжиийн судалгаа" сэдвээр магистр, 2008 онд мөн сургуульд "Монгол-Армяны ул төрийн харилцаа" сэдвээр дорно дахины судлалын докторын зэрэг хамгаалсан. 3 нэг сэдэвт болон хамтын бүтээл, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл англи, монгол хэлээр хэвлүүлсэн. 2011 онд "Brill`s Inner Asian Library" хэмээх нэр хүндтэй цувралын 24-р боть болон хэвлэгдсэн "The Mongols and the Armenians" бүтээл нь армян, перс, араб сурвалж ашиглан бичсэн Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд дорвитой хувь нэмэр оруулсан бүтээл болсон. 2011 оноос МУИС-ийн Түүхийн тэнхимд багшаар ажиллаж байна. 2011 онд Жак Уэтэрфордын сангийн тусгай шагнал, Германы Бонны их сургуулийн Гэрда Хэнкэл сангийн докторын дараах сургалтын тэтгэлэг, Оксфордын их сургуулийн дэд захирлын шагнал хүртсэн.
Бүтээлийн жагсаалт
  1. ‘Submissions to the Mongol Empire by the Armenians' in Mongolian and Tibetan Current Situation Journal, (2008), in print.
  2. ‘The allocation of Armenian Land under the Mongol Noyons' in Toronto Studies in Central and Inner Asia, v.9, (2008): 71-94.
  3. ‘Who killed the Great Khan: The Mongols and the Ismā‘īlīs' in www. tsahimuurtuu.mn 31 May, 2007;
  4. ‘Mongolian Fine Arts', ‘Mongol Zurag' in Encyclopaedia of Mongolia, ed. B.Chadraa, v. I, II, Ulaanbaatar, 2000;
  5. Mongol Gar Urlal (Mongolian Decorative Art), ed. Ulaanbaatar, 1989;
  6. Mongol Uran Barilga (Mongolian Architecture), ed., Ulaanbaatar, 1988;
  7. Mongol Uran Barimal (Mongolian Sculpture), ed., Ulaanbaatar, 1987;
  8. ‘Fine Arts and Industry' in Unen, Ulaanbaatar, 17 May 1985;
  9. ‘Jan van Eyck (1385-1441)' in Encyclopaedia for Children, v. III, Ulaanbaatar, 1985;
  10. ‘Prodolzhaja Dobryje Nachinanija' in Iskusstvo, Moscow, 1984.