Цэс / МУИС-МСХ-ийн тухай / Ажилтан нар


Домийн Төмөртогоо

2004-2007 онд МУИС-ийн монгол судлалын төвийн захиралаар ажилласан. Д.Төмөртогоо Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. 1962 онд МУИС-ийг монгол хэл-утга зохиолын багш мэргэжлээр төгссөн. УБДС, Ж.Неругийн Их сургууль, Японы гадаад судлалын их сургууль, Боннын их сургуульд багш, МУИС-ийн Монгол судлалын төв, ШУА-ын ХЗХ-нд захиралаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос Олон улсын монгол судлалын хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. “Монгол хэлний биеийн төлөөний нэрийн бүтэц, тогтолцоо, хувьсал” сэдвээр 1990 онд доктор, “Монгол хэлний түүхэн фонологийн үндэс” сэдвээр 1994 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол хэлний түүхэн хэлзүй, монгол хэл шинжлэлийн онол түүхийн асуудал, монгол хэлний биеийн төлөөний үгийн гарал, тогтолцооны асуудлаар судалгаа хийж нэг сэдэвт зохиол 5, судалгааны ном, толь бичиг 6, эрдэм шинжилгээний өгүүлэл 70-ыг хэвлүүлсэн.