Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Номын сан, Пагва сан хамтран  2019 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд "Дөрвөлжин үсэг-750" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Хуралд Төрийн шагналт Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Шагдарсүрэн, Төрийн шагналт, Ардын багш доктор, профессор Ш.Чоймаа, МУИС-ийн доктор, профессор С.Янжинсүрэн; Япон улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацукава; БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургуулийн профессор Гарди, профессор Хасбагана, профессор Саруул, профессор Цагаансар; БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн судлаач доктор, профессор Цэнгэл, судлаач Жамъяан Хайчог; БНХАУ-ын Хөх хотын Ажил мэргэжлийн дээд сургуулийн доктор Өлзийбаяр, Пагва сангийн судлаач Тэнзин Чойпаг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Р.Отгонбаатар, доктор Ц.Батдорж; Гандантэгчинлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн судлаач Н.Амгалан, Дашчойлин хийдийн Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн судлаач Г.Мягмарсүрэн, Зүүн хүрээ коллежийн захирал, судлаач Ц.Мөнх-Эрдэнэ  нарын гадаад, дотоодын 20 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо.



2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сажа Бандидын Номын Хүрдэн Хийдэд дөрвөлжин үсгийн дурсгалд холбогдох үзэсгэлэн гаргав.

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дөрвөлжин үсгийн 750 жилийн ойд зориулан Төв аймгийн Аргалант сумын Ар дулааны аман дахь Пагва сангийн газарт бүтээсэн 4.3 метрийн өндөртэй гэрэлт хөшөөг нээх ёслол боллоо.