Цэс / Үйл явдал / Монгол судлалын семинар



2017 оны 8 сарын 17-нд “Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан ОХУ-ын Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Туранская Анна Александровна “Лигдэн хааны үеийн Монгол ганжуур” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Тус семинарт МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн багш, эрдэм шинжилгээний ажилтан болон гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцож, Монгол ганжуурын судалгааны тухай сонирхолтой яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцлаа.