Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг "Monumenta Mongolica" цувралын хүрээнд "Марко Пологийн аялал буюу Венецийн Рамузиогийн 1559 оны хувилбар” хэмээх номын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд боллоо.
Тус бүтээлийг Венецийн Ка Фоскари их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Элизабетта Рагагнин, МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш  Г.Бат-Учрал, Марко Поло судлаач Самүэла Симион нар "Марко Пологийн аялал" хэмээх сурвалжийг эртний итали хэлнээс орчуулж, тайлбарын хамт олны хүртээл болгож байна. 

Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд Венецийн Ка Фоскари их сургуульд Монгол судлалын төв байгуулахаар шийдвэрлэсэн билээ. МУИС, Венецийн Ка Фоскари их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү бүтээл болно. 


Номын нээлтэд Монгол улс дахь Итали улсын Элчин сайдын яамны худалдааны ажилтан Б.Ихбаяр, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, академич Д.Төмөртогоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Г.Аким, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Шагдарсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй нар болон МУИС-ийн багш, судлаачид, сонирхогч хүмүүс өргөнөөр оролцлоо.



Марко Пологийн аялалын тэмдэглэлийн үндсэн эх уламжилж ирээгүй боловч эртний франц-итали, латин хэл, венец аялгууны зуу гаруй хувилбарыг харьцуулж гаргасан Рамузиогийн хэвлэл хэмээх сонгомол эхэд тулгуурлан орчуулсан байна. Энэ нь Марко Пологийн аяллын тэмдэглэлийн талаарх хамгийн өргөн мэдээллийг агуулсан гол эх юм. Өөрөөр хэлбэл Марко Пологийн аяллын тэмдэглэлийг судалгааны эх сурвалжаар ашиглахад хамгийн боломжит хувилбар болно.