Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ



МУИС-ийн Монгол судлалын хүрээнгээс эрдэм шинжилгээний цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн доктор, профессор У.Эрдэнэбат "Монголын эртний нийслэл Хархорум" сэдэвт лекц  2019 оны 3-р сарын 29-ний 15 цагт МУИС-ийн Номын сангийн 203 тоот танхимд уншлаа. 

Лекцийн үеэр Профессор У.Эрдэнбат өнөөг хүртэл хуримталсан түүхэн сурвалжийн мэдээ баримт болон археологийн малтлага судалгааны үр дүнд үндэслэн Хархорум хотын амьдрал, хөгжил, бууралт, мөхөл, оршин суугчдын бүтэц бүрэлдэхүүн, хотын доторх үндсэн барилга байгууламжийн шинж төрх тэргүүтний талаар сүүлийн үеийн судалгааг товчоор дэлгэн танилцууллаа. 





Тус лекцэд МУИС-ийн бакалавр, магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, бусад байгууллагын судлаачид, сонирхогчид өргөнөөр оролцож, сонирхсон асуултаа тавин хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Цаашид Хархорумын судалгааг орчин үеийн шинжлэх ухааны өндөр төвшинд улам нарийсган үргэлжлүүлэх нь гагц Монголын түүхэнд төдийгүй, нийт хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр, тэдний хот суурины олон үеийн хөгжлийг тодруулан гаргахад заавал хийж гүйцэтгэх ёстой ажил болно гэж үзэж буйгаа илэрхийллээ. 


Бид лекцийн урьтал болгож Монголын эртний нийслэл Хархорум хоттой холбоотой асуулт бэлтгэн азтан шалгаруулж профессор У.Эрдэнэбат шинэхэн гаргасан "Монголын эртний нийслэл Хархорум"  номоо бэлэглэлээ. 

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний лекцийг цаашид тогтмол хийж байхаар төлөвлөн ажиллаж байна. 

Монгол Улсын Их Сургууль

Монгол судлалын хүрээлэн