Цэс / Ном хэвлэл / Mongolia Area and Culture studies


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг МОНГОЛ: ОРОН, СОЁЛ СУДЛАЛ сэтгүүлд монгол хэл, уран зохиол, түүх, соёл, нийгэм, гүн ухаан, улс төр, эрхзүй, эдийн засаг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна. Тус сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг мэргэжлийн судлаачдаар уншуулж, санал дүгнэлт гаргуулсны (peer review) үндсэнд нийтлэх юм. Бид энэхүү сэтгүүлийг тасралтгүй гаргахаас илүүтээ эрдэм шинжилгээний шалгуур хангасан бүтээл ордог нэр хүндтэй цуврал болгох зорилго тавьж байна. Эрдэм шинжилгээний шаардлага хангахгүй “өгүүлэл”-ийн эхийг зохиогчид буцаана.

Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

  • Өгүүллийн эхийг MS Word програмд Times new roman фонтоор бичнэ. Үсгийн өндөр 11, мөр хоорондын зай 1.15, хуудасны тоо А4 хэмжээгээр 8-15.
  • Өгүүллийн эх монгол, англи, орос хэлээр байж болно. Монгол хэлээр бичсэн өгүүлэлд англи товчлол, англи, орос хэлээр бичсэн өгүүлэлд монгол товчлол хийнэ. Үгийн тоо 120-150.
  • Эш татсан хэсгийн холбогдох ном бүтээлийг зүүлтээр (footnote) заана. Загвар нь: Ц.Шагдарсүрэн, 2001, Монголчуудын үсэг бичгийн товчоон, Улаанбаатар, 126 дахь тал; Ц.Шагдарсүрэн, 2006, XVII зууны монгол хэлийг судлах аргазүйн асуудалд, Монгол судлал, 301 (XXXII), 133-142.
  • Эрдэм шинжилгээний өгүүлэлд хавсаргах зургийн хуулбар хэвлэлийн шаардлагад нийцсэн байна.
  • Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх ёстой.

Жич: Зохиогч өөрийн ажлын харьяалал, эрдмийн цол зэрэг, холбоо барих цахим хаяг, утасны дугаарыг өгүүллийн хамт доорх хаягаар ирүүлнэ.

Эрдэм шинжилгээний өгүүллийг 2016 оны 8-р сарын 1 хүртэл хүлээн авна.

Сэтгүүлийн зөвлөл

Е-mail: infomonstudies@gmail.com

Tel: + 7730 7730-1192

+ 7730 7730-1178

Mobile: + 976-99498957