Цэс / Сургалт, хөтөлбөр / Монгол хэл, соёлын зуны сургалт


Энэ жил МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, МУИС-ийн Гадаад Харилцаа, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран Монгол судлалын зуны сургууль, мөн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг Монгол хэл, соёлын зуны сургуулийг тус тус амжилттай зохион байгууллаа.


Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран зохион байгуулсан Монгол судллаын зуны сургууль нь 2015 оны 6-р сарын 22-ноос 7-р сарын 14-ныг хүртэл 3 долоо хоногийн хугацаатай Монгол хэл соёл, Археологи антропологи гэсэн үндсэн 2 чиглэлээр болж тус зуны сургуульд Макао улсын 6 оюутан, Сингапур улсын нэг оюутан, Швейцари улсын нэг оюутан оролцсон.



Тус хөтөлбөр нь Улаанбаатар хоттой танилцах, Байгалийн цогцолборт газар үзэх, монгол хэлний эрчимжүүлсэн сургалт, Монгол наадам, малчин монгол ахуйтай танилцах гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдсэн юм. Мөн тус монгол судлалын зуны сургуульд оролцогсод монгол орны түүх, соёл, нүүдэлчин аж ахуй амьдрал, зан заншил, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцлаа. Монгол хэлний хичээлийг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Г. Ариунжаргал заасан юм.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүрийн зуны амралтаар гадаад орнуудын залуу монгол судлаач, монгол судлалын оюутнуудыг дэмжих, тэдний Монгол Улсад ирэх, сурах боломжийг хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол хэл, соёлын зуны сургуулийг 14 хоногийн хугацаатай жил бүр зохион байгуулдаг билээ.


Тус Монгол хэл, соёлын зуны сургуулийн хөтөлбөрт ангид монгол хэлний бичиг, яриа, сонсох дадлагын хичээл хийх, монголын музей, галерей, үзэсгэлэн үзэж монголын соёл урлагтай танилцах, түүхэн дурсгалт газруудаар аялж нүүдэлчдийн амьдрал ахуйтай танилцах, байгаль орчин, орчин үеийн монголчуудын амьдрал үзэж танилцах зэрэг олон зүйл багтдаг бөгөөд энэ удаагийн зуны сургуульд Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн монгол хэлний 1 болон 2 дугаар ангийн оюутнууд хамрагдаж, монгол хэл соёлын сургалт, дадлага амжилттай хийж гэрчилгээ гардан авлаа.