Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүрийн зуны амралтаар гадаад орнуудын залуу монгол судлаач, монгол судлалын оюутнуудыг дэмжих, тэдний Монгол Улсад ирэх, сурах боломжийг хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол судлалын зуны сургуулийг жил бүр зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, МУИС-ийн Гадаад Харилцааны албанаас зарлан явуулж буй зуны сургуулиудаас ялгаатай хөтөлбөр юм. Энэ жил бид тус хөтөлбөрийг 2018 оны 8-р сарын 04-өөс 14 хоногийн хугацаатай нэг ээлжээр зохион байгуулан ажиллаж байна.