Цэс / Сургалт, хөтөлбөр / Монгол хэл, соёлын зуны сургалт


МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн нь жил бүрийн 8 дугаар сард гадаад орнуудын их дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих, тэдний Монгол улсад ирэх, сурах боломжийг хангах зорилгоор "Монгол судлалын зуны сургууль"-ийг зохион байгуулдаг билээ. Энэ жил Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Сургууль (Tokyo University of Foreign Studies), БНАСУ-ын Ханкук Их Сургууль (Hankuk University of Foreign Studies)-ийн монгол хэлний ангийн 9 оюутан хамрагдлаа.


Энэ удаагийн зуны сургуульд оролцогч оюутнууд маань 2017 оны 8 дугаар сарын 3-наас 16-ныг дуустал 14 хоногийн хугацаанд монгол хэлний яриа болон дүрмийн хичээлд сууж, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, нүүдэлчин ахуй орчинтой танилцлаа.

Монгол хэлний хичээл


Монголын үндэсний түүхийн музей, Оюун ухааны музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей үзэв.



Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд болох Зайсан толгой, Гандан тэгчинлэн хийд, Сүхбаатарын талбайгаар аялав.


Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор Мэлхий хад.

Цонжинболдог