Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


БСШУС-ын яам, Монгол судлалын үндэсний зөвлөл, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс хамтран 2016 оны 8-р сарын 19-21-нд МУИС-ийн эрдмийн танхимд "Монгол судлалын сургалт, судалгааны өнөөгийн байдал хэтийн төлөв" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.

Энэ хурлаар эрдэмтэн судлаач нар харьяалагдах сургууль, монгол судлалын сургалт судалгааны өнөөгийн байдлын талаар танилцууллаа.

Хуралд оролцогч монгол судлаач, эрдэмтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл нартай албаны уулзалт хийлээ.


Тус хуралд МУИС-ийн захирал, д-р Д.Бат-Эрдэнэ, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч нар үг хэлж, монгол судлалын талаар баримталж байгаа бодлого, цаашид баримтлах чиг хандлагыг танилцууллаа.

Тус хуралд ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, МУИС-ийн ШУС-ын д-р П.Дэлгэржаргал, МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал д-р Ц.Өнөрбаян, ОХУ-ын Санктпетрбургийн их сургуулийн судлаач Мариа Петрова, Буриадын их сургуулийн судлаач Жаргал Бадагаров, БНХАУ-ын Бээжин их сургуулийн судлаач Ван Хао, БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн судлаач Ү Ийн Жэ, Япон улсын Осака их сургуулийн судлаач Назашима Ёшитэрү, Имаока Рёоко, , Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн судлаач К. Окада, Отани их сургуулийн судлаач Мацукава Такаши, Шига мужийн их сургуулийн судлаач Иппей Шимамура, БНСУ-ын Тангүг их сургуулийн судлаач Рюү Бён Жэ, Хангүг Гадаад судлалын их сургуулийн профессор Ким Ги Сонь, ХБНГУ-ын Бонн их сургуулийн судлаач Үлрикэ Гонзалес, Хумбольдтын их сургуулийн судлаач А.Ганчимэг, БНУУ-ын Будапештын их сургуулийн судлаач Бирталан Аагнеш, БНЧУ-ын Карлын их сургуулийн Вероника Капишовшка, БНПУ-ын Варшавын их сургуулийн судлаач Агата Барэя-Стажиньска, Австралийн үндэсний их сургуулийн судлаач Ли Нарангоо, АНУ-ын Берклэй их сургуулийн судлаач Брайн Бауманн зэрэг дотоод, гадаадын судлаач нар илтгэл хэлэлцүүллээ.

Тус хурлыг Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Монгол Судлалын үндэсний зөвлөл ивээн тэтгэж санхүүжүүлсэнд хурал зохион байгуулагч нар болон багш, эрдэмтэн, судлаачид талархал илэрхийллээ.