Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


 Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгээс 2014 оны 3-р сарын 20-21 нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА II олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлыг зарлаж байна.

 

Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь:

Монголын судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, олон улсын монгол судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг солилцох, ахмад эрдэмтдээс суралцах, гадаад харилцааны түвшинд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд нэвтрүүлэхэд оршино.

 

 “МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА II олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын чиглэл

·         Монголын түүх, соёлын судалгаа

·         Монголын нийгэм, улс төрийн судалгаа

·         Монголын нүүдлийн соёл иргэншил судлал

·         Монгол хэл бичгийн судалгаа

·         Монгол соёл урлагийн судалгаа

 

Илтгэлд тавих шаардлага: Илтгэл монгол судлалын чиглэлээр шинжлэх ухааны баримттай, үнэн зөв, асуудал дэвшүүлсэн, эшлэл, ном зүйтэй байх бөгөөд, товчлол нь англи хэлээр А4 нэг бүтэн нүүр байх шаардлагатай. Үндсэн илтгэл нь 5-6 түлхүүр үгтэй, 6-8 нүүр (А4 хэмжээтэй)-ээр, Microsoft Word програм дээр Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай single, мөрийн тоо 45-аас хэтрэхгүй байхаас гадна эрдэм шинжилгээний галиг үсэг, ханз, дүрс үсэгтэй бол үсгийн фонтоо давхар хуулж ирүүлнэ үү. Хурлын илтгэлийн товчлолыг урьдчилан хэвлэнэ.

 

Олон улсын бага хурал зохион байгуулах татвар: Гадаадын судлаач 350$, дотоодын судлаач 100.000₮ байна. Үүнд: хурлын үеийн байр, хоол болон хурлын бусад зардал багтана.

 

Материал хүлээн авах: Хуралд оролцох, илтгэл хэлэлцүүлэх хүсэлтэй байгууллага, эрдэмтэн судлаачид доор заасан мэдээллийг англи хэлээр 2014 оны 02 сарын 10-ны дотор зохион байгуулах хороонд илгээнэ үү.

 

Илтгэгчийн илгээх мэдээлэл:

1.      Овог нэр

2.      Эрдмийн зэрэг цол

3.      Харьяалагдах байгууллага, албан тушаал

4.      Харилцах утас, факс, цахим шуудангийн хаяг

5.      Оршин суугаа газрын хаяг

6.      Илтгэлийн сэдэв, товч агуулга

 

Илтгэлийг монгол, англи, орос хэлээр хэлэлцүүлж болно.

 

Хурал зохион байгуулах хороо: МУИС-ийн хичээлийн II байр, 362а

 

Утас:+ 976-99119845,  +976-99105206

Факс: +976-11-312029

Цахим шуудангийн хаяг:ims_num@mail.mn

Шуудангийн хаяг: IMS, NUM Ulaanbaatar 210646, P.O Box-532, MONGOLIA

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН