Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


2019 оны 11-р сарын 15, 16-нд Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран "Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.



Хурлын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга, доктор С.Мөнхбат нар оролцон үг хэллээ.



Хуралд ОХУ, ХБНГУ, БНУУ, БНХАУ, Монгол улсын судлаачид болох ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Соёл, антропологи, шашин судлалын хүрээлэнгийн философийн хүрээлэнгийн доктор Л.Л.Абаева, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол судлал, Буддын судлал, Төвөд судлалын хүрээлэнгийн доктор П.Варнавский, ШУ-ны доктор, профессор С.Лалла, БНУУ-ын Өтвөш Лорандын их сургуулийн доктор К.Телеки, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр Монголын их сургуулийн доктор, профессор Түмэнцэцэг, МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор С.Лонжид, ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн доктор профессор С.Цэдэндамба, доктор профессор Ц.Гомбосүрэн, доктор профессор Б.Дагзмаа, доктор профессор М.Гантуяа доктор, дэд профессор С.Янжинсүрэн, доктор, дэд профессор Т.Булган, доктор Ж.Лхагвадэмчиг, багш С.Дэмбэрэл, доктор Б.Мөнхжавхлан, докторант Дарханхүү, доктор, дэд профессор Б.Дэлгэрмаа, докторант О.Бумдарь, Занабазарын музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор профессор Д.Гангабаатар, МУИС-ийн Ховд их сургуулийн доктор профессор Ц.Пүрэвсүрэн, Боловсролын хүрээлэнгийн доктор О.Пүрэв, Л.Цэдэнсодном, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн доктор Ц.Цэцэнбилэг, О.Хатанболд, докторант Б.Ариунзул, ТЕГ-ыг тусгай архивын дэд дарга Б.Эрдэнэбилэг, Дашчойлон хийдийн дэргэдэх Бурханы шашин соёл судлалын хүрээлэнгийн доктор Г.Мягмарсүрэн, Ц.Алтанхүү, Хөгжлийн шүтэлцээ ТББ-ийн доктор, дэд профессор Х.Дондог, ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэн, Шашин судлаачдын монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Ж.Алтайбаатар нарын 30 гаруй судлаачид төр сүм хийдийн харилцаа, бодлого, эдүгээн  Монгол улс дахь шашин шүтлэгийн нөхцөл байдал, шашин ба олон улсын харилцаа, хутагт хувилгаад зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.