Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүрийн зуны амралтаар гадаад орнуудын залуу монгол судлаач, монгол судлалын оюутнуудыг дэмжих, тэдний Монгол Улсад ирэх, сурах боломжийг хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол хэл, соёлын зуны сургуулийг 14 хоногийн хугацаатай жил бүр зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, МУИС-ийн Гадаад Харилцааны албанаас зарлан явуулж буй зуны сургуулиудаас ялгаатай хөтөлбөр юм. Энэ жил бид тус хөтөлбөрийг хоёр ээлжээр зохион байгуулж ажиллалаа.



Тус Монгол хэл, соёлын зуны сургуулийн хөтөлбөрт ангид монгол хэлний бичиг, яриа, сонсох дадлагын хичээл хийх, монголын музей, галерей, үзэсгэлэн үзэж монголын соёл урлагтай танилцах, түүхэн дурсгалт газруудаар аялж нүүдэлчдийн амьдрал ахуйтай танилцах, байгаль орчин, орчин үеийн монголчуудын амьдрал үзэж танилцах зэрэг олон зүйл багтдаг. Энэ удаагийн зуны сургуулийн эхний ээлж буюу 2016 оны 8-р сарын 3-наас 16-ны хооронд Япон улсын Токиогийн Гадаад Судлалын сургуулийн монгол хэлний 1 болон 2-р ангийн 7 оюутан, БНСУ-ын Хангүг Гадаад судлалын 1 оюутан, хоёрдугаар ээлж буюу 2016 оны 8-р сарын 17-ноос 30-ны хооронд Япон улсын Шийга мужийн их сургуулийн монгол хэлний 1-р ангийн 4 оюутан тус тус хамрагдаж, монгол хэл, соёлын сургалт, дадлага амжилттай хийж гэрчилгээ гардан авлаа.








Дараа жилийн Монгол хэл, соёлын зуны сургууль 2017 оны 8-р сард болно. Зуны сургуулийн тов, хөтөлбөрийг манай вэб сайтад мөн тавина. Сонирхсон оюутан, суралцагч, залуу судлаачид та бүхэн манай хүрээлэнгийн infomonstudies@gmail.com хаягаар холбоо барина уу.

Монгол Улсын Их Сургууль

Монгол Судлалын Хүрээлэн

2016.09.05