Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүрийн зуны амралтаар гадаад орнуудын залуу монгол судлаач, монгол судлалын оюутнуудыг дэмжих, тэдний Монгол Улсад ирэх, сурах боломжийг хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол хэл, соёлын зуны сургуулийг 14 хоногийн хугацаатай жил бүр зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, МУИС-ийн Гадаад Харилцааны албанаас зарлан явуулж буй зуны сургуулиудаас ялгаатай хөтөлбөр юм.

Тус Монгол хэл, соёлын зуны сургуулийн хөтөлбөрт ангид монгол хэлний бичиг, яриа, сонсох дадлагын хичээл хийх, монголын музей, галерей, үзэсгэлэн үзэж монголын соёл урлагтай танилцах, түүхэн дурсгалт газруудаар аялж нүүдэлчдийн амьдрал ахуйтай танилцах, байгаль орчин, орчин үеийн монголчуудын амьдрал үзэж танилцах зэрэг олон зүйл багтдаг.

Энэ жилийн мэдээллийг доорх файлаас авна уу. Сонирхсон хүмүүс application form бөглөөд infomonstudies@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Монгол Хэл Соёлын Зуны Сургууль 2017 by Б. Уранцэцэг on Scribd