Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Монгол хэл-хэлшинжлэлийн тэнхим, Утга зохиол-урлаг судлалын тэнхим, БНХАУ-ын Төвийн Үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын салбар хамтран 2018 оны 8-р сарын 3-5-ны өдрүүдэд "Монгол хэл, утга зохиол судлал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд БНУУ-ын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнеш, ХБНГУ-ын Хүмбольдтын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч А.Ганчимэг, БНСУ-ын Тангүгийн их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал И Сон Гюү, Хангүг Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Ким Гисонь, Итали Улсын Венецийн Ка Фоскари их сургуулийн профессор Элизабетта Рагагнин, ХБНГУ-ын судлаач Беньямин Брозиг, Эстонийн Тарту их сургуулийн профессор Алевтина Соловьева, БНПУ-ын Варшавын их сургуулийн судлаач Павел Шчап, БНФУ-ын Дорно дахины хэл, иргэншлийн дээд сургуулийн профессор Сайнзаяа, БНХАУ-ын Төвийн Үндэсний их сургуулийн профессор Цогт, Сарангэрэл, Хувьсгалт, Намжил, Манлай, МУИС-ийн профессор Г.Нандинбилиг, Д.Цэнджав, СУИС-ийн профессор С.Дулам нарын гадаад, дотоодын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүллээ.

Тус хурлыг жил бүр тогтмол зохион байгуулах юм.