Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


“МУИС-ийн профессорын эрдмийн өв” 2018 оны цуврал дугаарт Ардын багш, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Сэндэнжавын Дуламын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган гурван боть ном хэвлэгдэн гарлаа. Номын нээлт 2018 оны 12 дугаар сарын 26-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд боллоо. Тус гурван боть бүтээлийн I боть "Домог зүй, бөө мөргөлийн судалгаа", II боть "Монгол аман зохиол, харьцуулсан аман зохиолын судалгаа", III боть "Монгол уран зохиолын судалгаа, орчуулгын онол" болно.


Бүтээлийн үргэлжлэл болох Соёл, урлаг судлалын сан хөмрөг гурван боть үүнд, IV боть "Соёл, урлагийн судалгаа", V боть "Бэлгэдэл зүйн судалгаа", VI боть "Бурханы шашин, нийгэм, хэл шинжлэлийн судалгаа" Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн "Оюутан театр"-т 2018 оны 01-р сарын 04-ний өдөр 12 цагт нээлтээ хийнэ.

Монгол Улсын Их Сургууль

Монгол Судлалын Хүрээлэн