Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс "МУИС-ийн профессорын эрдмийн өв" цуврал бүтээлийг эрхлэн гаргасан билээ. Уг бүтээлийн 2018 оны дугааруудад Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жигжидийн Болдбаатар, Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтох, Монголын археологич, доктор, профессор Доржпаламын Наваан нарын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган бүтээл хэвлэгдэж нээлтээ хийлээ.


Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жигжидийн Болдбаатарын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 3 боть бүтээл "Монголын түүх: Эрт, эдүгээ", "Монголын улс төр, шашин, соёлын түүхийн судалгаа", "Монголын түүхэн хүн судлал" номын нээлт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр боллоо.


Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 2 боть бүтээл "Монгол хэл, аялгуу, үсэг бичгийн судлал", "Угсаа хэл шинжлэл, сурвалж бичиг, бөө мөргөлийн үг хэллэгийн судлал" номын нээлт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр боллоо.


Монголын археологич, доктор, профессор Доржпаламын Навааны бүтээл туурвилын эмхэтгэл 3 боть бүтээл "Нэгэн сэдэвт зохиол, гарын авлага, товхимол"; "Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, дурсамж", "Ховд аймагт явуулсан археологийн судалгаа" номын нээлт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр боллоо.