Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


 Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгээс жил бүр монгол судлалын олон улсын хурлыг зохион байгуулдаг бөгөөд 2014 оны 3-р сарын 21-22-нд  Их Британийн нэрт монголч эрдэмтэн Чарьлз Баудений мэндэлсний 90 насны ойд зориулан  “МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА II олон улсын эрдэм шинжилгээний  бага хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн дугуй танхимд зохион явуулах гэж байна. Хурал монголын судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, олон улсын монгол судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг солилцох, ахмад эрдэмтдээс суралцах, гадаад харилцааны түвшинд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой. Хурлаар Монгол, Америк, Герман, Польш, Япон, БНХАУ, Унгар зэрэг улсын 20 гаруй эрдэмтэд Монголын түүх, соёл, нийгэм, хэл бичиг, утга зохиол зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ.