МУИС-ийн МСХ нь монгол судлалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, дотоод гадаадын монгол судлаачид, судалгааны байгууллагуудтай бүх талаар хамтран ажиллах, монгол судлалын залуу халааг сургах, бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд нь туслах, монгол судлалыг улам хүртээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх зорилготой монгол судлалын нэгэн гол судалгааны төв юм.

Бид монгол судлалын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг өөрийн сэтгүүл, цувралаараа дамжуулан дотоод гадаадын монгол судлалын хүрээнд түгээх, сурталчлах, дотоодын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, симпозиум, эрдэм шинжилгээний их семинар, уншлагыг зохион байгуулах, монгол судлалын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Бидний үйл ажиллагааг дэмжиж, монгол судлалын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн санхүүгийн болоод эд материалын дэмжлэгийг талархан хүлээн авна.

Мөн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төв, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцохдоо үргэлж таатай байх болно.