Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ



Хумболдтийн Их сургуулийн Монгол судлалын салбарын зочин судлаач, профессор, д-р О.Батсайхан "Rethinking of Mongolian History: Mongolian National Revolution of 1911 and The Last Emperor of Mongolia VIII Bogdo Jebtsundamba Khutukhtu" сэдвээр 2015 оны 12 сарын 2-ны Лхагва гарагт эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлнэ.

Проф.д-р О.Батсайхан Монгол Улсын 20-р зууны эхэн үеийн түүх, 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 8-р Богд хаан Жавзандамба хутагтын талаар судалдаг ба судалгааныхаа чиглэлээр олон ном, бүтээл монгол, англи хэл дээр нийтлэн гаргасан билээ. Тэрээр 2000 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон Улс судлалын хүрээлэнд ажиллаж байна. Мөн Токио, Тохоку, Кембриджийн Их сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан.

Та бүхнийг Монголын шилдэг түүхчдийн нэг болох О.Батсайханы энэхүү сонирхолтой илтгэлд хүрэлцэн ирж, илтгэлийн төгсгөлд түүнд сонирхсон асуултаа тавьж, харилцан ярилцахыг урьж байна.

Илтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас авна уу.

Жич: Проф.д-р О.Батсайханы бичсэн Монголын түүхийн тухай монгол, англи хэл дээрх номнууд манай институтын мөн Монгол судлалын салбарын номын сангуудад бий. Хамгийн сүүлд түүний герман хэл рүү орчуулагдсан "Die Mongolen" мөн "Дэлхийн Монголчуудын түүх" 6-н боть ном шинээр ирээд байна.

O.Batsaikhan "Rethinking of Mongolian History: Mongolian National Revolution of 1911 and The Last Empe...