Цэс / Сургалт, хөтөлбөр / Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн, Ш. Лувсанвандан нарын нэрэмжит залуу монгол судлаачийг дэмжих тэтгэлгүүд


Дэлхийн монгол судлалыг дэмжих нэг нөхцөл бол түүний залуу халааг дэмжих дэмжлэг юм. Энэ чиглэлээр МУИС нааштай бодлого барьж Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын нэрэмжит тэтгэлгийн журмыг шинэчилж, өнгөрсөн жил олон улсын хэмжээнд ил тод зарласан билээ. Хичээлийн жилийн хугацаанд МУИС-ийн тэтгэлгээр сурах докторант, аспирантын байр, сургалтын зардлыг МУИС хариуцах бөгөөд сурах хугацаандаа сар бүр МУИС-ийн багшийн цалин, нэг удаа ном авах болон орон нутагт судалгаа хийх мөнгө тус тус хүлээн авах эрхтэй юм. 2013 онд Б.Ринчений нэрэмжит тэтгэлгээр ОХУ-ын Москвагийн Хүмүүнлигийн Ухааны Их сургуулийн докторант Ляхова Юлия Викторовна 6 сарын хугацаатай суралцлаа.

Одоогийн байдлаар Токиогийн их сургуулийн докторант Сарантуяа Ринченгийн тэтгэлэгээр суралцаж монголын түүхийн чиглэлээр судалгаа хийж байна.