Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ





МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Урлаг судлалын ухааны доктор, АНУ-ын Индиана их сургуулийн профессор Ц.Уранчимэг "Өрнөдийн Музейнүүд дэх Монголын урлагийн байр суурийн тухайд"  сэдэвт лекц  2019 оны 5-р сарын 03-ны 15 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 220 тоот танхимд уншлаа.



20-р зууны туршид Өрнөдийн музейнүүдэд Монголын урлагийг “Himalayan Art” хэмээн ангилсаар ирсэн хэдийч 21-р зуунд ч мөн энэхүү үзэл үргэлжилсээр байна. Энэ тогтолцоог шүүмжилж Монголын урлаг судлалыг хэрхэн хөгжүүлж болох бөгөөд Монголын урлагийг хэрхэн судлах, ангилах, тодорхойлох талаар урлаг судлалын эрдэм шинжилгээний ажлаа энэхүү лекцээр  толилууллаа
.

Лекцэд МУИС-ийн бакалавр, магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, бусад байгууллага, их сургуулиудын багш, судлаачид өргөнөөр оролцож, сонирхсон асуултаа тавин хэлэлцүүлэг өрнүүллээ.