Цэс / Сургалт, хөтөлбөр / Ном хэвлэл


“ACTA MONGOLICA” СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс ACTA MONGOLICA сэтгүүлийг эрхлэн гаргаж, дэлхийн монгол судлалын төвүүдэд түгээхээр төлөвлөж байна. Тус сэтгүүлд монгол хэл, түүх, археологи, соёл, нийгэм, гүн ухаан, улс төр, эрхзүй, эдийн засаг судлалын чиглэлээр, англи, монгол хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна. Өгүүллийг мэргэжлийн судлаачдаар уншуулж, санал дүгнэлт гаргуулсны (peer-review) үндсэнд нийтлэх юм.

Сэтгүүлийн редакцийн зөвлөлийг дэлхийн монгол судлалын нэр хүндтэй эрдэмтдээр бүрдүүлэх бөгөөд бид энэхүү сэтгүүлийг олон улсын хянан магадалгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн цуврал болгохыг зорьж байна. Шаардлага хангасан өгүүллийн англи эхийг эх хэлтэн судлаачаар хянан нягтлуулсны үндсэнд хэвлэнэ.

Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

  • Өгүүллийн эхийг MS Word програмд Times new roman фонтоор бичнэ. Үсгийн өндөр 11, мөр хоорондын зай 1.15, хуудасны тоо А4 хэмжээгээр 10-20.
  • Өгүүллийн номзүйг Chicago Citation Style: Footnotes and Bibliography олон улсын нийтлэг жишгээр хийнэ.
  • Эрдэм шинжилгээний өгүүлэлд хавсаргах зургийн хуулбар хэвлэлийн шаардлагад нийцсэн байна.
  • Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх ёстой.

Жич: Зохиогч өөрийн ажлын харьяалал, эрдмийн цол зэрэг, холбоо барих цахим хаяг, утасны дугаарыг өгүүллийн хамт доорх хаягаар ирүүлнэ.

Өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2018.03.15

Сэтгүүлийн зөвлөл

Е-mail: infomonstudies@gmail.com

Tel: + 7730 7730 1192

Mobile: + 976-88098647