Цэс / Ном хэвлэл / Үйл явдал


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс олон улсын ISSN дугаар бүхий ACTA MONGOLICA сэтгүүлийг 2001 оноос эхлэн эрхлэн гаргаж, дэлхийн монгол судлалын төвүүд болон дотоод гадаадын судлаачдад цахим болон хэвлэмэл хэлбэрээр түгээж байна. Тус сэтгүүлд монгол хэл, түүх, археологи, соёл, нийгэм, гүн ухаан, улс төр, эрхзүй, эдийн засаг судлалын чиглэлээр, англи, монгол хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг мэргэжлийн судлаачдаар уншуулж, санал дүгнэлт гаргуулсны (peer-review) үндсэнд нийтэлдэг бөгөөд редакцын зөвлөлийг дэлхийн монгол судлалын нэр хүндтэй эрдэмтдээр бүрдүүлсэн болно.

Энэ удаагийн ACTA MONGOLICA Volume 18 (532), 2019 шинэ дугаарт монгол хэл судлал, түүх судлал, антропологи, шашин судлалын чиглэлээр гадаад, дотоодын судлаачдын англи хэлээр бичсэн 9, гадаадын судлаачийн монгол хэлээр бичсэн 1 өгүүлэл хэвлэгдэв.

Бид цаашид Acta Mongolica сэтгүүлийг олон улсын хянан магадалгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн цуврал болгохыг зорин ажиллаж байна.

Acta Mongolica, Vol.18, 532... by Uranbilig Enkhjargaliin on Scribd