Цэс / МУИС-МСХ-ийн тухай / Ном хэвлэл


МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг ACTA MONGOLICA сэтгүүлийн шинэ дугаар Volume 17 (492), 2018 хэвлэгдэн гарлаа. Энэхүү дугаар нь профессор Хэнри Шварцын мэндэлсний 90 жилийн ойд зориулагдсан бөгөөд монгол хэл судлал, түүх судлал, соёл судлал, утга зохиол судлалын чиглэлээр гадаад, дотоодын судлаачдын монгол, англи хэлээр бичсэн 13 өгүүллийг эмхэтгэн хэвлэв.

Сэтгүүлийн редакцын зөвлөлийг дэлхийн монгол судлалын нэр хүндтэй эрдэмтдээр бүрдүүлсэн бөгөөд уг сэтгүүлийг олон улсын хянан магадалгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн цуврал болгохыг зорьж байна.

Acta Mongolica 2018