Slider / Цэс / Ном хэвлэл


МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг "МОНГОЛ: ОРОН, СОЁЛ СУДЛАЛ" сэтгүүлийн 2017 оны шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Монголын соёл судлал, түүх судлал, хэл судлал, утга зохиол судлал, нийгэм эдийн засаг судлалын чиглэлээр гадаад, дотоодын судлаачдын монгол, англи хэлээр бичсэн 22 өгүүллийг эмхэтгэн хэвлэв.

Тус сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг мэргэжлийн судлаачдаар уншуулж, санал дүгнэлт гаргуулсны (peer review) үндсэнд нийтлэдэг бөгөөд энэхүү сэтгүүлийг эрдэм шинжилгээний шалгуур хангасан бүтээлүүдийг хэвлэдэг нэр хүндтэй цуврал болгох зорилго тавьж байна.